Салсан амьдралаа гэж…

Заримдаа нээх хатуу зан гаргах гээд байхиймаа. Би чинь охиноо өөрөө өсгөж байгаа хүн л дээ. Анхнаасаа амьдрал маань амьдрал болоогүй, тэр нөхөртэй шил шилээ харсан болохоор нээх их зууралдаад хүүхэд мүүхдээрээ шантаажлаад байхыг хүсдэггүй юм... Буруу зөвийг бүү мэд. Ямар ч байсан өөрийн бодол өөртөө зөв гээ л зүтгэж байгаа хүн. Амьдрал баян юм болохоор гэнэт гэнэт асуудал гарна л даа. Яалт ч гүй охин харах хүнгүй болох үе гарна. Санхүү манхүүгээр хямарна. Энэ нөхөр адилхан хүүхдийнхээ хариуцлагыг хүлээх ёстой биз дээ гэсэн бяцхан бухимдал төрөөд эхлэхээр нөхөр лүү залгаж мөнгө төгрөг нэхмээр санагдах үе байдаг л даа. Бас хүүхэд л болсон хойно бусдын хүүхэдтэй адил ээж аавтайгаа хөтөлцөөд гүйгээд байгаа болохоор муу охиноо хараад хаяа хаяа хямрах үе гаралгүй л яахав...

 

Тээд боддиймаа. Ингэж ганцаараа ачаа үүрч явахаар тэр нөхөрт хүүхдийг нь өгье гэж заримдаа солиорноо. Тэгсэнээ хайр хүрмээр бяцхан амьтанаа хараад яг өгч харагдаач гэж хямарна. Энэ бүхэн миний толгой дотор л эргэлдэнэ үү гэхээс хүн амьтанд хэлээд байна гэж юу байхав. Тэр нөхөрт хэлнэ гэж бүүр байхгүй. Тээд салсан амьдрал бол салсан чигээрээ байг гээд энэ хүн аав чинь энэ тэр гэж бяцхан охиныхоо тархи толгойд бас нэг бодлого бодуулахгүй гээд охин мохинтойгоо уулзуулахгүй байгаа. Тэр нөхөр ч азаар нээх их шаналгаад гүйгээд байдаггүй юм. Хэзээ нэгэн цагт аавтай болгож л таарна. Тэхээр охинд маань нэг л аав байг гэж шийдээд байгаа ухаантай.

 

Нэг сайхан залуутай ханилж суугаад, охиндоо аав болгоод, амьдрал сайхан үргэлжилж байтал өнөөх жинхэнэ эцэг нь ирээд охинтойгоо уулзана энэ тэр, хүүхдээ авна энэ тэр гэсэн асуудал гаргаад байвал өнөөх сайхан залууд таалагдах болов уу ер нь... Бас тээд нөхөртэй болчоод охиноо жинхэнэ эцэг рүү нь дагуулж гүйгээд хүүхдээ хар энэ тэр, хүүхэддээ мөнгө төгрөг өг энэ тэр гээд шаналгаад байвал бас өнөөх сайхан залууд маань ямар санагдах бол доо... Бас нөгөөх эцэг нь бас нэг амьдрал зохиочоод амьдарч ядаж байхад нь би хүүхдээ дагуулж гүйгээд хүүхдээрээ шантаажлаад унахаар цаад эхнэр мэхнэр нь дургүйцэх л байлгүй гэж бодохийм.

 

Ёооё энэ мэтээр тархи толгойд түмэн юм л эргэлдэхийн. Ямартаа ч салсан амьдрал салсан чигээрээ л дуусах ёстой гэж боджийнаа. Өөрийн бодол өөртөө зөв л гэлцэх юм бүү мэд...

 

Сэтгэгдэлүүд:

1. sarnaiha | 2008-11-21 15:51:51
Охинд маань нэг л аав байг энэ чинь л мундаг том ухаан байна даа хө
2. Quietwater | 2008-11-21 15:57:27
Миний охин бол аавыгаа мэддэг юм өө.
3, 4 настай байхад нь эмээ маань Миний охин нэг ханьтай болохгүй юу гэхээр ээжийг хэнд ч өхгүй гэж ярьдаг байснаа сүүлийн үед бол тоохоо байсан дөө.
Амьдрал болгон өөр, хэн юунд яаж хандах ч бас өөр. Гэхдээ охиноо хүнд өгнө гэж байхгүй дээ. Тэд нар чинь биднийг гээл олоод ирсэн нар байхгүй юу.Хүүхэд ухаантай хүн болж чадвал хэдэн аавтай байх асуудал биш байх.
3. ВАФЛЬ | 2008-11-21 15:58:23
зөвлөнөө зус... хэрэг болохыг нь аваад хэрэггүйг нь хаяад явчихаарай, адилхан амьдралтайн байна.

Өөрөө чимээгүй байгаа эцэг сэтгэл гаргаагүй цагт итгэл горилон хандаад хэрэггүй ээ. Амархан амьдрал гэж байдаггүй. Өнөөдөр чи алдаж явахад, маргааш онодог юм.

Үртэй хүн баян, жаргалтай, бас амьдрал руу зөв замаар тэмүүлдэг.

Өнгөрсөндөө харамсаж, биш ирээдүйдээ тэмүүлээд, зүтгээд бай...
Хэсэг хугацааны дараа эргээд харахад, чи өөрийгөө ялсан байдаг... Ийм байж чадах тусмаа чи өөрөөрөө бахархдаг юм даа.

Амьдрах сайхаан, зөв амьдрах бүүр сайхан.
4. gorzook | 2008-11-21 16:11:58
Вафли үнэн хэлжийнэ. ӨӨрөө санаа гаргахгүй байгаа хүнээс юу гуйдаг юм. Гэхдээ охиноо нилээн ухаан суугаад ирэхээр нь аавынх нь талаар тайлбарлаж өгсөн нь дээр. ХҮүхэд эцэгтэйгээ холбоотой байх эсэхээ өөрөө шийдэх эрхтэй гэж бодож байна. Аан бас хүн удам угсаа, гарал үүслээ бас сайн мэдэж байх нь чухал шүү.
5. julia_976 (зочин) | 2008-11-21 16:23:55
Amidraliig gantssaraa uureh buruu. Etsgees ni tuslamj avah ni zuitei. Guij baigaa yum bish avah estoi uchraas. Ohiniihoo ireeduig bodvol etsegtei ni uulzuulj baih heregtei. Aaviin tuhaid chamd sain hani taarahaas hamaarna. Etseg uriin holboo gedgiig martaj b9olohgui baihaa.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.